Шууд Chart

“365” хөдөлгөөний залуус харааны бэрхшээлтэй иргэдийн 300 хүүхдийг баярлуулжээ

2014-06-02 14:32:51

Өчигдөр "365" хөдөлгөөний залуус аав, ээжийнхээ нүд нь болж буй 300 хүүхдийг баярлуулж баяр дээр нь баяр хөөр нэмжээ.
Нийгмийн төрөл бүрийн салбарт хөдөлмөрлөж буй залуус өөрсдийн хүсэл зорилго, эв санаагаа нэгтгэн, эх орныхоо хөгжил дэвшилд тодорхой хувь нэмэр оруулахаар янз бүрийн хөдөлгөөн, бүлэг, клубыг зохион байгуулж, өөрсдийн хэр хэмжээнд таарсан хүмүүнлэгийн аян өрнүүлдэг билээ.
Тэгвэл байгуулагдаад удаагүй хэрнээ маш олон ажлыг төлөвлөн ажил хэрэг болгон хэрэгжүүлж эхэлсэн "365" хөдөлгөөний залуус сайн үйлсийн аяныг нийгэмд дэлгэрүүлэн түгээж байна.
Тус хөдөлгөөний залуус нь 365 хоног буюу бүтэн нэг жилийн турш сайн үйлсийн аян өрнүүлж, нийгмийн зорилтот бүлгүүдэд хүрч ажиллах зорилготойгоор аянаа эхлүүлэн ажиллаж байгаа юм.
Энэ удаад "Эх үрсийн баяр"-ыг тохиолдуулан "Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо"-той хамтран аав, ээжийнхээ “нүд” нь болсон 300 хүүхдэд сэтгэлийн бэлгээ гардуулсан байна.
Мөн тус хөдөлгөөнд өөрсдийн сэтгэлийн дуудлагаар нэгдсэн уран бүтээлчид хүрэлцэн ирсэн хүмүүст зориулан ая дуугаа өргөлөө.
Дуучин МУСТА Д.Балдан, "Гранд" хамтлагийн дуучин В.Гантулга, Beatbox Bachka, Пузка нар өөрсдийн уран бүтээлээ толилууллаа. Та бүхэн "365"хөдөлгөөний залуустай чин сэтгэлийн дуудлагаар нэгдэхийг хүсвэл 9193-7777, 9411-4777 утсаар холбогдох боломжтой юм.

 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

“365” хөдөлгөөний залуус харааны бэрхшээлтэй иргэдийн 300 хүүхдийг баярлуулжээ  
Үзсэн: 1220 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй