Шууд Chart

Чех улсын Элчин сайд И.Бродский МҮОНРТ-д зочиллоо

2021-12-14 14:08:17

Уулзалтын эхэнд Элчин сайд И.Бродский “Баримтат болон хүүхэлдэйн кинонуудыг монголын үзэгчдэд толилуулахад дэмжиж хамтран ажилласан МҮОНРТ-д талархал илэрхийлэв. Мөн МҮОНТ, Чехийн төв телевиз хооронд холбоо харилцаа тогтооход тус дөхөм үзүүлсэндээ баяртай байгаагаа илэрхийлж, хоёр телевизийн харилцаа цаашид өргөжин тэлнэ” гэж итгэж буйгаа хэллээ. Мөн МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатарын дэвшүүлсэн МҮОНРТ-ийн шинэ бүтээл “Нүүдэлчин зөн” контентийг Чех улсын телевизүүдээр гаргах саналыг найрсгаар хүлээн авав. Түүнчлэн манай хоёр улсын телевиз, радиогийн уран бүтээлчдийг хооронд нь холбож, туршлага солилцох сургалт зохион байгуулах, мэдлэгээ хуваалцах, хамтарсан бүтээл туурвих, бүтээл солилцох зэрэг бүх чиглэлд дэмжлэг үзүүлэн ажиллахыг шинээр томилогдон ирэх Элчин сайд, түүний багийнханд захиж үлдээнэ гэсэн юм.

Монгол, Чех хоёр улсын хоорондын харилцааны нэг онцлох чиглэл болсон, тахь буцаан нутагшуулах төсөл хөтөлбөр, энэ хүрээнд өрнөж буй үйл явдал, мэдээ мэдээллүүдийг цаг тухай бүрт нь сурвалжилж, сурталчлан дэлгэрүүлэх үйлсэд МҮОНРТ-ийг урьдын адил идэвхтэй хамтран ажиллана гэж итгэж буйгаа мөн илэрхийллээ.

Ноён И.Бродский эх орондоо буцаж очсон хойноо ч ээнэгшин дотноссон Монгол орны хөгжил цэцэглэлт, монгол хүмүүсийн сайн сайхны төлөө санаа тавин ажиллах сэтгэгдэл дүүрэн байлаа.


Чех улсын Элчин сайд И.Бродский МҮОНРТ-д зочиллоо  
Үзсэн: 1118 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй