![](/uploads/202112/news/thumb/2006ca3c5509f7d91dd7759d56fc178d_x3.jpg)
Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны 57,2 кг жингийн дэлхийн аварга болж байсан, "King Tug" хочит Н.Төгсцогт ирэх оны нэгдүгээр сарын 22-нд ээлжит тулаанаа хийнэ.
Тэрбээр өдгөө 14 тулаан хийхдээ 12 ялж (9КО) , хоёр ялагдсан амжилттай яваа билээ.
Түүний энэ удаагийн өрсөлдөгч нь АНУ-ын боксчин, энэ жил 29 настай Виктор "Vicious" Пасильяс аж. Арван жилийн өмнөөс мэргэжлийн бокст хүч сорьдог болсон агаад иийт 17 тулаан хийхдээ 16 ялж (9 КО), нэг ялагдсан амжилттай гэнэ.
Одоогоор тэдний тулаан болох хот, ордны нэр хараахан тодорхой болоогүй байгаа аж
"King Tug" хочит Н.Төгсцогт ээлжит тулаанаа хийнэ | ||
Үзсэн: 740 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.