Монгол поп опера “Увертюра” хамтлаг энэ сарын 25-нд Турк Улсад "Шинэ жилийн нэгдсэн арга хэмжээ" буюу бүрэн хэмжээний тоглолтоо хийх гэж байна.
Тодруулбал Турк Улсын Истанбул хотод ажиллаж амьдарч байгаа нийт Монголчууддаа зориулж дээрх тоглолтоо толилуулахаар болжээ.
“Увертюра” хамтлагийн залуучууд өнгөрсөн гуравдугаар сард түмэн олныхоо дэмжлэгтэйгээр хамтлагийн гишүүн Ж.Ганбаатарынхаа хүүд зориулж хандивын аян өрнүүлж 400 орчим сая төгрөгийг бүрдүүлж эмчилгээнд нь явуулсан билээ.
Энэ удаагийн тоглолтынхоо тодорхой хувийг мөн хандивлах төлөвлөгөөтэй байгаа аж.
“Увертюра” хамтлаг Турк Улсад тоглолтоо хийнэ | ||
Үзсэн: 750 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.