Шууд Chart

Ахлах дасгалжуулагч Масэ Шүичийг үдэн гаргаж өглөө

2021-12-15 12:07:47

Монголын Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Масэ Шүичи өнгөрсөн дөрөвдүгээр сараас томилогдож, цар тахлын хүнд цаг үед “ДАШТ-2022” болон ААШТ-2023 оны урьдчилсан шатны хэсгийн сүүлийн тоглолт болох Киргизийн шигшээ багийг 1:0 харьцаатай хожиж, мөн АХБХ-ны 23 хүртэлх насны Азийн Цомын урьдчилсан шатанд цахимаар сургуулилтыг хийлгэн амжилттай оролцуулсан билээ.

МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Зөвлөлийн гишүүн С.Жаргалсайхан, ЕНБД Д.Тэрбаатар болон Техникийн захирал Б.Буман-Учрал нар түүнийг хүлээн авч, уулзаж дурсгалын бэлгийг гардуулан баяр хүргэж, Монголын Үндэсний шигшээ багийн төлөө, Монгол улсын төлөө зүтгэсэнд талархал илэрхийлсэн юм.

Япон мэргэжилтэн Масэ Шүичи дасгалжуулагчийн хувьд эрүүл мэндийн шалтгааны улмаас тус ажлаа өгч байгаа билээ.Тэрбээр Монгол улсад цөөн хоногийн хугацаанд ирж, МХБХ-ны клубүүдийн дасгалжуулагч нарт сургалтын зохион байгуулж, мөн “Алтан бөмбөг 2021” ёслолын ажиллагаанд оролцсон юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ахлах дасгалжуулагч Масэ Шүичийг үдэн гаргаж өглөө  
Үзсэн: 1124 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй