Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хүлээн авч уулзлаа.
“Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр” байгуулагдаж 2021 оны 3 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр тус улсад ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн нийгмийн баталгаа хангагдах боломж бүрдсэн.
Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хоёр улсын салбарын яамдын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж байгааг уулзалтын үеэр онцолж ярилцлаа.

Эх сурвалж: ХНХЯ
| Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзав | ||
| Үзсэн: 817 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.