Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан баярын үйл ажиллагааны үед ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газар, Хамгаалалтын газар, Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журам хамгаалах газар, Гэмт хэрэгтэй тэмцэх газар, Замын цагдаагийн газар, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэг, хоёр, гурав, Багануур, Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс, Багахангай дүүргийн цагдаагийн тасгаас 860 алба хаагч, 94 авто машин, дөрвөн нохой, есөн мотоцикл, гурван морьт эргүүл хэв журам сахиулжээ.
21 аймгийн төвд “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах” өдрийн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх ажил зохион байгуулагдаж аймгуудын цагдаагийн газраас 455 алба хаагч хамгаалалтад ажиллаж олон нийтийн аюулгүй байдлыг ханган ажилласан байна.
860 цагдаагийн алба хаагч баярын өдрөөр ажиллажээ | ||
Үзсэн: 2633 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.