Шууд Chart

Пара-таеквондогийн ДАШТ-ээс Г.Болор-Эрдэнэ алт, “Х.Энхтуяа хүрэл медаль хүртлээ

2021-12-15 14:45:04

Турк Улсын Истанбул хотоо пара-таеквондогийн ес дэх удаагийн ДАШТ болж, Г.Болор-Эрдэнэ алт, “Х.Энхтуяа хүрэл медаль хүртлээ.

Тус тэмцээнд 40 орны 250 гаруй тулаанч өрсөлдсөн бөгөөд манай улсаас дэлхийн дөрвөн удаагийн аварга Г.Болор-Эрдэнэ, дэлхийн хошой аварга Х.Энхтуяа, дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Шинэбаяр, дэлхийн аваргын хүрэл медальт О.Энхтүвшинзаяа, залуу тамирчин Х.Темирбек нарын таван тамирчин, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, П.Тэмүүжин нарын удирдлага дор оролцсон юм.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн -63 кг-ын жинд дэлхийн дөрвөн удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Г.Болор-Эрдэнэ чансааны дагуу эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт ОХУ-ын тамирчинг 15:0, гуравдугаар тойрогт Ираны тамирчинг 21:02, дөрөвдүгээр тойрогт “Токио-2020” паралимпын наадмын аварга Бразил Улсын тамирчинг тулааны нэгдүгээр үед техникийн илт давуугаар буулган авч,  алтан медалийн төлөө Итали Улсын тамирчинг 18:09 харьцаагаар ялав.

Эмэгтэйчүүдийн -47 кг-ын жинд тулалдсан үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Х.Энхтуяа нийт дөрвөн тулаан хийхдээ гуравт нь ялж, “Токио-2020” паралимпын наадмын медальт Тайландын тамирчинд ялагдан хүрэл медалийн болзол хангасан юм.

Мөн эрэгтэйчүүдийн -58 кг-ын жинд тулалдсан Х.Темирбек, О.Энхтүвшинзаяа, -70 кг-ын жинд тулалдсан Б.Шинэбаяр нар шагналт байранд шалгарлаа.

Ташрамд дурдахад энэ жил Монгол Улсад таеквондогийн спорт үүсэж хөгжсөний 30 жилийн ой тохиож байгаа юм.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Пара-таеквондогийн ДАШТ-ээс Г.Болор-Эрдэнэ алт, “Х.Энхтуяа хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 759 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй