Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хамтран хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх, түүнийг таслан зогсоох арга хэмжээ авч, ажиллаж байна. Энэ хүрээнд БОНХЯ-ны харьяа Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх алба байгуулж, стандартын бус мод худалдаалж буй хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор модны захуудад шалгалт хийн, анхааруулга өгсөн билээ.
Мөн шаарлагынхаа биелэлтийг эргэн шалгах ажлын шугамаар модны чанар, стандарт хэмжээнд хяналт тавин "44-ийн зах" буюу Төмөр замын "Ачиж буулгах зориулалтын анги"-ийн газар дээр байрлаж байсан модны захын үйл ажиллагааг нь зогсоосон байна.
Уг захын барилгын материалын худалдаа явуулах зөвшөөрөл нь 2002 онд дууссан бөгөөд өнгөрсөн 10 гаруй жилийн турш хууль бус үйл ажиллагаагаа явуулж байсан нь шалгалтаар тогтоогдсон аж.
Модны захуудад тавих хяналтаа сайжруулна | ||
Үзсэн: 1229 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.