Монголын радиогийн “Өсөхөөс сурсан үндэсний хэл” нэвтрүүлэг.
ШУА-ийн Хэл зохиолын Хүрээлэнгийн 100 жилийн ойд зориулж байна. ШУА-ийн Хэл зохиолын Хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Очиртогоогийн Шинэбаяртай “Хотын хэл” сэдвээр ярилцсан ярилцлагын 2-р.
“Хөх дурсгал” буланд: Эртний бичгийн мэргэдийн тухай цувралаар: Эрдэмтэн Лхамсүрэнгийн Хүрэлбаатарын судалгаанаас “Ламын гэгээн Лувсанданзанжалцангийн тахилын шүлэг”-ийн тухай сонсгоно.
“Хэлц үг” буланд: ШУА-ийн Хэл зохиолын Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Санжпэрлээгийн Энхжаргал оролцож “Биеэ оторлох”, “дээс харайлгахгүй дээл эсгэх” зэрэг хэлцийн утга тайлбарлана.
“Мартагдсан монгол үг” буланд: Доктор Гөрөөчингийн Гэрэлмаа оролцож “тохош, ширдэг” зэрэг үгийн утгыг тайлбарлана.
“Орчуулж болох үг” буланд: Гар утасны орчин үеийн хэрэглээнд холбогдсон гадаад үгийн тайлбар хүргэнэ.
Хотын хэл /II хэсэг/ | ||
Үзсэн: 832 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.