БНСУ-ын санаачилгаар байгуулагдсан “Зүүн Хойд Азийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын санаачилга”-ын хүрээнд зохион байгуулагдсан “Хилийн нэвтрэх цэгийн хяналт” дугуй ширээний уулзалтад БНСУ, БНХАУ, Монгол Улсын Эрүүл мэндийн яам, халдварт өвчний мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцож, зорчигч, ачаа тээврийн хилийн хяналтад хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар туршлага, санал бодлоо солилцов.
Уулзалтад ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд, Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, Халдварт өвчний хэлтсийн дарга Л.Энхсайхан, ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа болон ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалтын албаны мэргэжилтнүүд оролцов.
Зүүн Хойд Азийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын санаачилгын ээлжит хурал болов | ||
Үзсэн: 653 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.