Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойког 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дүгнэн ярилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Элчин сайд Кшиштоф Бойког хүрэлцэн ирж уулзаж байгаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд хоёр орны засгийн газрын түвшинд байгуулсан Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны гэрээ, эрх зүйн баримт бичгийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж байгаагаа онцлон тэмдэглэсэн юм.
Элчин сайд Кшиштоф Бойко хоёр орны харилцаа, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх тал дээр санал нэг байгаа бөгөөд БНПУ-ын цэргийн төрөл, мэргэжлийн сургуулиудад манай улсын зэвсэгт хүчний алба хаагчдыг суралцуулах боломжтой гэдгийг илэрхийлээд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг өөрийн улсад албан ёсны айлчлал хийхийг урилаа.
Эх сурвалж: БХЯ
| Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойког хүлээн авч уулзав | ||
| Үзсэн: 837 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.