ОУОХ-ны онлайн хуралдаан саяхан болж, “Лос-Анжелес-2028” олимпын наадмын хөтөлбөрөөс бокс, хүндийг өргөлтийн төрлийг хасах талд ярилцжээ.
Үүнийг 2023 оны ОУОХ-ны чуулганар эцэслэн шийдэх аж.
Хасах болсон шалтгаан нь боксын хувьд IBA-Санхүүгийн ил тод байдал, шүүлтийг шударга болгох, IWF-Хүндийг өргөлтийн спортод бугшсан допингийн асуудлыг эцэслэн шийдэх, хөтөлбөр боловсруулах гэдэг үндэслэлд тулгуурлажээ.
Харин дээрх төрлүүдийн оронд скейтборд, серфинг, спортын хананд авиралт 2028 оны олимпын наадмын хөтөлбөрт багтсан байна. Учир нь Токиогийн олимпод залуучуудын анхаарлыг маш их татсан, ивээн тэтгэгч ихтэй байсан хэмээн үзэв.
Сонирхуулахад, хүндийг өргөлт 1896, бокс, таван төрөлт 1912 оноос олимпын хөтөлбөрт орж байлаа.
Нэмж хэлэхэд, чөлөөт бөхийн спортыг 2013 онд хасаж байсан билээ.
“Лос-Анжелес-2028” олимпын наадамд бокс, хүндийг өргөлтийн төрлийг хасна гэв | ||
Үзсэн: 781 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.