Шууд Chart

Б.Батгэрэл тамга тэмдгээ гардаж авлаа

2021-12-16 14:14:03

Монголын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн хурал өчигдөр болж, холбооны дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ үеэр холбооны Гүйцэтгэх захирлаар ОУХМ Батцэцэгийн Батгэрэлийг, ерөнхий менежерээр Баттулгын Тэмүүлэн нарыг томилсон юм.

Тэгвэл өнөөдөр Монголын жүдо бөхийн холбооны шинэ удирдлага Б.Батгэрэл Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаатараас тамга тэмдгээ гардаж авлаа.

Монголын жүдо бөхийн холбоо нь ирэх онуудад эх орондоо олимпын эрхийн оноо олгох Чингис Хаан Гранд Слам тэмцээнийг зохион байгуулах үүрэг хүлээснээс гадна "Токио-2020" олимпын амжилтаа ахиулан "Парис-2024" олимпоос алтан медаль авах зорилт тавин ажиллаж байгаа юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Батгэрэл тамга тэмдгээ гардаж авлаа   
Үзсэн: 941 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй