УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2021.12.16/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл-үүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав.
Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан юм.
Засгийн газраас энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон хамт өргөн мэдүүлсэн Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы мөн сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлжээ.
Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 24 дүгээр тогтоолоор хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очироор ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Л.Мөнхбаатар, Н.Учрал нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулсан байна. Ажлын хэсэг арваннэгдүгээр сарын 30, арванхоёрдугаар сарын 10, 14-ны өдрүүдэд хуралдаж, гишүүдээс хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй таван саналын томьёолол бэлтгэснийг Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа санал хурааж шийдвэрлэсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, П.Анужин нарын асуултад Байнгын хорооны дарга болон ажлын хэсгинй гишүүд хариулт өгсөн юм. Үүгээр чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.
| УИХ: Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж эхэллээ | ||
| Үзсэн: 1142 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.