Шууд Chart

Өвлийн олимпын үеэр тамирчдыг нийтийн сүлжээнд орох эрх олгов

2021-12-17 10:20:54

ОУОХ-ноос “Ирэх оны хоёрдугаар сард БНХАУ-ын нийслэл Бээжин хотод явагдах өвлийн олимпын үеэр тамирчид, оролцогчдод Хятадад хаагдсан Instagram, Twitter зэрэг олон нийтийн сүлжээнд орох эрх олгоно” гэв.

Олимпыг зохион байгуулах хорооноос бүртгэлтэй бүх оролцогчдод олимпын гол объектуудад тусгай орчинд интернэт олгож, гадаад сайтуудад орох боломж бүрдүүлэх юм байна.

Мөн зочид буудалд Wi-Fi сүлжээнд өөрийн компьютер, хэрэгслээс нэвтэрч болох аж. Хятадын цахим ертөнцөд Google, YouTube, Twitter, Facebook, Instagram болон зарим том хэвлэлийн сайтыг хааж, цензур тавин хянадаг билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Өвлийн олимпын үеэр тамирчдыг нийтийн сүлжээнд орох эрх олгов   
Үзсэн: 818 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй