Шууд Chart

Архидан согтуурсан үедээ осол гаргасан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэжээ

2014-06-03 09:54:49

Тавдугаар сарын 9-нд СХД-ын 26 дугаар хороо Их нарангийн эцсийн буудлын дэргэд авто зам дээр “Даевоо” загварын авто машин “Хюндай” загварын авто машинтай мөргөлдсөн байна. Энэ үеэр жолооч нар зорчигч нэг иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д шилжүүлэн өгчээ.

Болсон хэргийг тодруулахад, архи уун согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн нутагт байрлах Их нарангийн замд “Даевоо” маркийн 94-09 УНЧ дугаарын авто машин жолоодож явахдаа Б.Энэрэлсайханы жолоодож явсан “Хьюндай” маркийн 50-02 УНЯ дугаарын авто машиныг мөргөж 21479000 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогджээ. Иймд тус хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж тээврийн прокурорын газраас хяналт тавьж байна. 

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Архидан согтуурсан үедээ осол гаргасан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэжээ   
Үзсэн: 1645 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй