
Арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенцийн хэрэгжилтийн тухай Монгол Улсын 19-22 дугаар илтгэлийг Засгийн газар бэлтгэж НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газарт тавдугаар сарын 21-ний өдөр хүргүүлжээ.
Монгол Улс тус конвенцид 1969 онд нэгдэж орсон бөгөөд конвенцийн 9 дүгээр зүйлд заасны дагуу хоёр жил тутам хэрэгжилтийн талаарх илтгэлийг НҮБ-д хүргүүлж байх үүрэгтэй. Ээлжит илтгэлд НҮБ-ын Арьс үндсээр алагчлахыг устгах хорооноос Монгол Улсын өмнөх илтгэлүүдийг хэлэлцэж өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг тусгажээ.
Мөн илтгэлд Монгол Улс Үндсэн хуульдаа “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” хэмээн зааж ялгаварлан гадуурхахыг хориглосныг тодотгохын зэрэгцээ Хүний эрхийн үндэсний комисс болон цагдаагийн байгууллагад арьс өнгөөр ялгаварлан гадуурхахтай холбоотой гомдол ирж байгаагүйг онцлосон байна.
Арьс, үндсээр алагчлах үзлийг устгах тухай конвенцийн хэрэгжилтийн илтгэлийг хүргүүлэв | ||
Үзсэн: 1178 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.