Шууд Chart

Алдарт дасгалжуулагч Ж.Тедеев Монголд айлчилна

2021-12-19 11:30:41

Улаанбаатар хотын засаг дарга, чөлөөт бөхийн ОУХМ Д.Сумьяабазар өөрийн жингийн өрсөлдөгчийг эх орондоо хүлээн авахаар төлөвлөжээ. Түүний хувийн болон Монголын чөлөөт бөхийн холбооны урилгаар ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Жамболат Тедеев арванхоёрдугаар сарын 19-нд айлчлан ирэх гэж байна. Өнгөрсөн жилүүдэд хийгдсэн хамтарсан бэлтгэлийн тоо үр дүн хадгалах, өргөтгөх, цаашид хэрхэн хамтарч ажиллах нь түүний айлчлалын гол зорилго юм.

ОХУ бол чөлөөт бөхийн ертөнцийн тэргүүн орон төдийгүй олимп, дэлхийн олон аваргууд алдартнуудыг төрүүлэн гаргадаг ундаргатай билээ. Ж.Тедеев Оросын шигшээг 2001-2012, 2016 оноос хойш удирдахдаа оролцсон олимп, дэлхий, Европын бараг бүх тэмцээнд багийн дүнгээр тэргүүлж иржээ.

2017 оны ДАШТ-д цорын ганц удаа АНУ-ын багт ганцхан оноогоор ялагдсан байна. Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг дасгалжуулагчаар зүй ёсоор нэрлэгддэг тэрбээр тамирчны хувиар 1989 онд Улаанбаатарт болсон ах дүү найрамдалт армиудын СКДА тэмцээнд ирж 90 кг-ын жинд оролцож түрүүлж байв.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Алдарт дасгалжуулагч Ж.Тедеев Монголд айлчилна  
Үзсэн: 1339 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй