Монгол Улсад жүдо бөхийн спорт үүсэж хөгжсөний 50 жилийн ойг тохиолдуулан орон нутагт жүдо бөхийг сурталчлах, Үндэсний шигшээ баг бүрдүүлэх тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Тэмцээн энэ сарын 25-26-нд болох бөгөөд Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Өмнөговь аймгийн Биеийн Тамир Спортын Газар, Монголын Жүдо Бөхийн Холбоо, Өмнөговь аймгийн жүдо бөхийн холбоо, “Капитрон” банк, “Ингүүмэл Энх” ХХК, “Хангай” констракшн, “Ханбогд” кашмерь хамтран зохион байгуулах нь ээ.
Тус тэмцээн нь энэ жил эрэгтэйчүүдийн 44, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагаа болох гэж байна.
Тамирчид эрэгтэйүүдийн 60, 66, 73, 81, 100, +100, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63, 70, 78, +78 кг-ын жинд өрсөлдөх юм.
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 25-нд эхэлнэ | ||
Үзсэн: 844 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.