Шууд Chart

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиар нийтийн сонсгол зохион байгуулагдана

2021-12-20 10:10:27

УИХ-ын нэр бүхий 37 гишүүнээс Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Хууль зүйн байнгын хороон дээр Нийтийн сонсгол зохион байгуулах саналыг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр УИХ-ын даргад УИХ-03/11371 тоот албан бичгээр ирүүлсэн.

Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаар нийтийн сонсголыг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо.

Нийтийн сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагын төлөөлөл “Нийтийн сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17.00 цагаас өмнө galsanbatb@parliament.mn имэйл хаягаар ирүүлнэ үү гэж УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос мэдээлсэн байна.


Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиар нийтийн сонсгол зохион байгуулагдана  
Үзсэн: 986 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй