Шууд Chart

Хан-Уул дүүрэгт сургууль, цэцэрлэг барих газруудыг чөлөөлнө

2014-06-03 11:33:59

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нэг сургууль, гурван цэцэрлэгийн газрын зориулалт, байршил, хэмжээг тогтоож Нийслэлийн Боловсролын газарт газар эзэмших эрх олголоо. Дараах газруудыг таван жилийн хугацаатай эзэмшүүлнэ.
 
1. Нийслэлийн Боловсролын газарт Сургуулийн барилгын зориулалтаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ар Ий Си” ХХК-ийн эдэлбэр газрын зүүн хойд талд байршуулан 0.637 га
 
 2. Нийслэлийн Боловсролын газарт Цэцэрлэгийн барилгын зориулалтаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны Буянт Ухаа хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу “Монзун лунхай” ХХК-ийн эдэлбэр газрын зүүн хойд талд байршуулан 0.87 га
 
3. Нийслэлийн Боловсролын газарт Цэцэрлэгийн барилгын зориулалтаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны Буянт Ухаа хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу “Монзун лунхай” ХХК-ийн эдэлбэр газрын баруун урд талд байршуулан 0.5 га
        

4. Нийслэлийн Боловсролын газарт Цэцэрлэгийн барилгын зориулалтаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны Буянт Ухаа хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу “Цац үйлс” ХХК-ийн эдэлбэр газрын урд талд байршуулан 0.35 га

Дээрх барилга байгууламжийн төлөвлөлтийн шийдлийг хянан батлах, кадастрын бүртгэлд бүртгэх, барилга угсралтын ажилд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газар, Хөрөнгө оруулалтын газарт даалгасан байна.
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Хан-Уул дүүрэгт сургууль, цэцэрлэг барих газруудыг чөлөөлнө   
Үзсэн: 1124 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй