Испанийн Канарын арлуудын нэг Ла Пальма арал дээр саяхан галт уулын дэлбэрэлтэд өртсөн хүмүүст зориулж хандив цуглуулах зорилгоор Санта Клаусын хувцас өмссөн олон мянган хүмүүс ням гарагт Испанийн нийслэл Мадрид хотын гудамжинд марафон зохион байгуулжээ.
Энэхүү хандивын гүйлтэд оролцогчид цагаан сахалтай, сонгодог улаан цагаан Санта Клаусын хувцас өмссөн байв. Олон оролцогчид коронавирусаас урьдчилан сэргийлэх зорилгоор амны хаалт зүүжээ. Мөн марафонд оролцогчдын дунд нялх тэрэгтэй хүүхдүүдээ түрэн оролцож байгаа хүмүүс ч байсан байна.
/cloudfront-us-east-2.images.arcpublishing.com/reuters/NMM7SCI5ZNLI3ELV3W2VA3OGGQ.jpg)
Уг буяны үйл ажиллагаа нь өнгөрсөн есдүгээр сард болсон сүүлийн хагас зуун жилд анх удаа галт уул дэлбэрсэн Ла Пальма хотын иргэдэд зориулж хандив цуглуулах зорилготой байсан юм.
Нэгэн оролцогч хэлэхдээ, дэлбэрэлт нь аралд их хэмжээний хохирол учруулсан учраас их мөнгө цуглуулах тусам арлын оршин суугчдад сайнаар нөлөөлсөн гэжээ.
| Мадридад Санта нар хандивын аян өрнүүлж, марафон зохион байгуулжээ | ||
| Үзсэн: 987 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.