Монгол Улсаас Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллага (ЦТБХГБ)-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч М.Цэнгэг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус байгууллагын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Роберт Флойдод Итгэмжлэх захидлаа барив.
Итгэмжлэх захидлаа гардуулсны дараа Байнгын төлөөлөгч М.Цэнгэг Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Роберт Флойдтой Монгол Улс-ЦТБХГБ хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын үеэр Байнгын төлөөлөгч М.Цэнгэг Монгол Улс Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээг хүчин төгөлдөр болгохын төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн зорилт, хүчин чармайлтыг тууштай дэмжиж ирснийг тэмдэглэж, Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн Монгол Улсын хүч чармайлт, санаачилгын талаар танилцуулав.
Байнгын төлөөлөгч М.Цэнгэг Итгэмжлэх захидлаа барив | ||
Үзсэн: 705 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.