Монголын зохиолчдын эвлэлийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом” яруу найргийн наадам 39 дэх удаагаа энэ сарын 24-нд Соёлын төв өргөөнд болно.
Энэ талаар МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга, “Болор цом”-ын хошой эзэн, яруу найрагч Б.Ичинхорлоо нар өнөөдөр “Өдрийн сонин”-ы мэдээллийн танхимд хэвлэлийн бага хурал хийсэн юм.
Наадмын эхний даваанд нийслэл, орон нутгаас 144 шүлэг ирснээс 25 яруу найрагчийг шалгаруулж, “Болор цом”-ын төлөө өрсөлдүүлэх юм байна.
Энэ жилийн яруу найргийн наадмыг уламжлал ёсоор МҮОНРТ хамтран зохион байгуулна. МҮОНРТ нь 1983 оноос хойш жил жилийн “Болор цом” наадмыг үзэгч түмэндээ хүргэж, түрүүлсэн найрагчийг Эгшиглэнт эхийн хөргөөр шагнадаг. Сонирхуулахад, энэ жилийн 25 найрагч дотор зургаан “Болор цом”-ын эзэн найрагч багтаж буй юм.
Өнгөрсөн жилийн “Болор цом-38” наадамд яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүлж, “Болор цом”-ын эзэн яруу найрагч М.Отгонбаяр аман хүзүүдэж, яруу найрагч С.Начин, Ч.Ууганбаяр, Д.Одгэрэл нар айргийн тавд шалгарч байсан билээ.
Энэ жилийн наадамд “Болор цом”-ын зургаан эзэн өрсөлдөнө | ||
Үзсэн: 904 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.