Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр арилжааны 13 банкинд шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.
Арилжааны банкууд иргэд, аж ахуйн нэгжид зээл олгохдоо зээлийн шимтгэл, хураамж болгож олгосон зээлийнхээ 0.5-1 хувийг суутган авч буй нь хууль зөрчсөн үйлдэл учир энэ төрлийн шимтгэл хураамж авахгүй байхыг шаардсан албан бичигт дурдсан байна.
Мөн Зээл олгосны хураамж, шимтгэл авч буй энэ үйлдэл нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийг аль алийг нь зөрчиж байгаа хэрэг гэж ШӨХТГ-аас мэдэгдэв.
Арилжааны банкуудад шаардлага хүргүүллээ | ||
Үзсэн: 1127 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.