![](/uploads/201406/news/thumb/a1e6507a897a07f465542f547a4527a8_x3.jpg)
Увс аймгийн хэмжээнд энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 1336 төгсөгч бүртгүүлсэн байна. Эдгээрээс өмнөх жилийн төгсөгч 100 байгаа аж.
Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх сарын 14-19-ний өдрүүдэд зохион байгуулагдахаар болсон байна. Шалгалтын эхний өдөр элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бүх элсэгчид монгол хэл, бичгийн шалгалт өгөх бөгөөд энэ нь урьд жилүүдээс онцлог байх аж. Харин зургаадугаар сарын 16-ны өдөр орос хэл, хими, англи хэлний шалгалт, зургаадугаар сарын 17-ны өдөр монгол улсын түүх, математик, биологи, монгол хэлний шалгалт, зургаадугаар сарын 19-ний өдөр физик, нийгмийн тухай мэдлэг, газар зүйн хичээлийн шалгалтыг тус тус авахаар болжээ.
Шалгалтад ирэхдээ бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын бичиг баримт, иргэний үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах бичиг баримт авч ирэхийг Увс аймгийн Боловсролын газраас анхааруулж байна.
Увс аймгийн хэмжээнд 1300 гаруй сурагч элсэлтийн шалгалт өгнө | ||
Үзсэн: 1258 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.