Улаанбаатар Марафон олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын долоонд болно. Зургаан өөр зайд зохион байгуулагдах уг тэмцээний маршрут гарчээ.
4000 м
Энэ зайд 50-иас дээш настай дотоод, гадаадын зөвхөн сонирхогчид оролцоно. Дотоодын гүйгчдээс 2000 төгрөг, гадаадын гүйгчдээс 10 ам. долларын бүртгэлийн хураамж авна.
4000 м
Энэ зайд 17 нас хүртэлх дотоод, гадаадын зөвхөн сонирхогч хүүхэд залуучууд оролцоно. Энэхүү зайд уралдах дотоодын гүйгчдээс 2000 төгрөг, гадаадын гүйгчдээс 10 ам. долларын бүртгэлийн хураамж авна.
5000 м
Энэ зайд 36-49 настай дотоод, гадаадын зөвхөн сонирхогчид оролцоно.
8000 м
Энэ зайд 18-35 настай дотоод, гадаадын зөвхөн сонирхогчид оролцоно. Энэхүү зайд уралдах дотоодын гүйгчдээс 15000 төгрөг, гадаадын гүйгчдээс 35 ам. долларын бүртгэлийн хураамж авна.
21 км 975 м
18-аас дээш настай марафон гүйлтээр тогтмол хичээллэдэг гадаад, дотоодын тамирчид бүтэн марафон буюу 21 км 975 м зайд уралдана. Энэхүү зайд уралдах дотоодын гүйгчдээс 15000 төгрөг, гадаадын иргэнээс 50-80 ам. долларын хураамж авна.
42 км 195 м
18-аас дээш настай марафон гүйлтээр тогтмол хичээллэдэг гадаад, дотоодын тамирчид бүтэн марафон буюу 42 км 195 м зайд уралдана. Энэхүү зайд уралдах дотоодын гүйгчдээс 15000 төгрөг, гадаадын иргэнээс 80-120 ам. долларын хураамж авна.
Улаанбаатар Марафоны маршрут | ||
Үзсэн: 2877 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.