Шууд Chart

Хил хамгаалах ерөнхий газрын шилдгүүд тодорлоо

2021-12-23 11:07:57

Хил хамгаалах ерөнхий газар энэ онд ажил үйлсээрээ манлайлсан тэргүүний хэлтэс, алба, албан хаагчид болон оны тэргүүн дээд “Сүлдэт багана” шагналтнуудыг тодруулан өнөөдөр шагналаа гардууллаа.

Хил хамгаалах байгууллагын 2021 онд дэвшүүлсэн “Хилчдийн хөгжлийн орчинг сайжруулж, хил хамгаалалтын үр дүнг дээшлүүлнэ” гэсэн зорилтоо амжилттай хэрэгжүүлж, ажил үйлсээрээ манлайлан ажилласан “Тэргүүний ажилтан”-аар Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, хурандаа М.Батсайхан, Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн хэлтсийн бодлого, төлөвлөлт, хариуцсан ахлах офицер, дэд хурандаа Б.Лхаасүрэн, Шуурхай удирдлага, дүн шинжилгээний хэлтсийн офицер, ахмад Д.Хөлгөн, Мэдээллийн технологийн хэлтсийн дохиолол, хяналтын нэгдсэн системийн ахлах инженер, хошууч Т.Алтансүх, Төлөвлөлт хангалтын хэлтсийн барилга ашиглалтын ахлах офицер, ерөнхий инженер, дэд хурандаа Н.Батмөнх, Төлөвлөлт хангалтын хэлтсийн төлөвлөлт, тендер хариуцсан ахлах офицер, хошууч Г.Энхболд, Хилийн цэргийн лабораторийн дарга, ахмад Т.Туул, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын төсөв, төлөвлөлтийн ахлах офицер, хошууч Б.Ариунаа нар шалгарлаа.

Харин дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд үед тэргүүн эгнээнд ажилласан хурандаа Д.Түвшинцэнгэл даргатай Шалган нэвтрүүлэх хэлтэс “Тэргүүний хэлтэс”-ээр шалгарсан бол дэд хурандаа Б.Баярсайхан даргатай Эрүүл мэндийн алба “Тэргүүний алба”-аар шалгарсан юм. Хил хамгаалах байгууллага 2011 оноос эхлэн тухайн ондоо хийж бүтээсэн ажлаараа бусдыгаа манлайлсан шилдэг, тэргүүний алба хаагчдадаа Хил хамгаалах байгууллагын тэргүүн дээд “Сүлдэт багана” шагналыг олгож эхэлсэн юм.

Тэгвэл Хил хамгаалах ерөнхий газрын оны тэргүүн дээд “Сүлдэт багана” шагналтнаар Шуурхай удирдлага, дүн шинжилгээний хэлтсийн дарга, хурандаа С.Баярсайхан, Боомтын аюулгүй байдлын хэлтсийн боомтын хамгаалалт хариуцсан офицер, дэд хурандаа Г.Ганзориг нар тодорлоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хил хамгаалах ерөнхий газрын шилдгүүд тодорлоо   
Үзсэн: 913 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй