Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах, гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчин Х.Болдбаатар, тус холбооны ерөнхий нарын бичгийн дарга Б.Батгэрэл нар жүдо бөхийн иж бүрэн татами буюу дэвжээ бэлэглэлээ.
Үүнийг Улаанбаатар хот дахь ОХУ-ын Тройцкий сүмд байрлах ОХУ, Монголын хүүхэд залуучуудын бэлтгэлийн спорт цогцолборт гардуулсан юм.
Мөн 20 ширхэг жүдо бөхийн кимоно, татами, кимоног тус сүмийн ширээт лам Антоний Гүсев болон Олон улсын “Тэргүүн” жүдо академын ерөнхий дасгалжуулагч Л.Лувсандэмбэрэл нарт хүлээлгэн өгөв.
МЖБХ-ны удирдлагууд хүүхэд залуучуудын спорт цогцолборт иж бүрэн дэвжээ бэлэглэлээ | ||
Үзсэн: 1063 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.