![](/uploads/202112/news/thumb/e95e88c121487ad68fff5f752d3482cb_x3.jpg)
МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлд 74 нэр төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа явуулахад зөвшөөрөл авах шаардлагагүй болсонтой холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хурлын үеэр "80-90 хувийн дэмжлэгтэй, зөв сайн хэрэгжиж буй ажил 10-20 хувийн эсэргүүцлээс болоод цааш явдаггүй. Тиймээс мэдээлэл өгөх тал дээр зорилготой компанит ажил явуулах хэрэгтэй юм билээ. Гурван хувийн зээл олголтын үед буруу ойлгосноос болоод иргэд зээлээ авч чадахгүй үлдсэн тохиолдол гарч байсан. Энэ шийдвэр ч бас тийм алдаа мадаг дагуулах вий. Тиймээс үнэн зөв мэдээлэл хүргэх тал дээр онцгойлон анхаарч ажиллая. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөлд МҮХАҮТ орж ажиллана. Тэгэхээр мэдээлэл түгээхэд ч бид анхааръя. Загвар гэрээ, загвар технологийн карт, бүрдүүлэх материалын мэдээллийг загвар байдлаар мэдээлж, түгээх хэрэгтэй санагдаж байна. Интернэтэд орж чаддаггүй хүмүүс байна. Тэдэнд мэдээллээ хэрхэн хүргэх вэ гэдгийг бодолцох учиртай" гэсэн юм.
Харин НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Иргэдийн асуугаад байгаа, хүсээд байгаа бүхий л мэдээллийг иргэдэд яаравчлан хүргэх хэрэгтэй байгаа. Шаардлага, стандарт нь тавигдчихна. Үүний дараа стандартыг хангасан хэн ч байсан үйл ажиллагаа эрхлэх, орлого олох боломжтой. Хэрэв стандарт хангаагүй бол хяналтын байгууллагууд шаардлага тавиад явна. Хотын дарга либерал үзэл баримтлалтай бодлого чиглэлээ гаргаад явна гэж хэлсэн. Тийм учраас Улаанбаатар хотын иргэд халамж авдаг биш ажил хөдөлмөр эрхэлдэг, орлого олдог байхын төлөө бодлогоо чиглүүлэн ажиллах юм. Нөгөө талд иргэд, аж ахуйн нэгжийнхэн таны үйл ажиллагаа, худалдаа үйлчилгээ, бизнесээс болж хэн нэгэн хохирох ёсгүй гэдгийг маш сайн ойлгож ажиллаасай гэж хүсье" гэлээ.
Т.Дүүрэн: Үнэн, зөв мэдээлэл хүргэхэд анхаарч ажиллая | ||
Үзсэн: 874 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.