Шууд Chart

Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон сурагчдыг шагнав

2014-06-03 15:40:17

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр сагсан бөмбөгийн сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлж амжилттай оролцсон баг тамирчдыг шагнаж урамшуулав.

Сагсан бөмбөгийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн энэ сарын 21-26-ны хооронд БНХАУ-ын Бээжин хотод болсон бөгөөд манай улсаас Б.Отгонсүрэн, Г.Ихбаяр  дасгалжуулагчтай  эрэгтэй, эмэгтэй тус бүр  хоёр баг оролцжээ.
 
Багш дасгалжуулагч, тамирчдаас гадна багийн ахлагчдыг оролцуулан нийтдээ 12 хүний бүрэлдэхүүнтэй баг БНХАУ-ын Бээжин хотод болсон тэмцээнд оролцож эрэгтэй сурагчдын төрөлд Монгол Улсын баг тамирчид тавдугаар байр, эмэгтэй сурагчдын баг 11 дүгээр байр  эзэлсэн байна.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон сурагчдыг шагнав  
Үзсэн: 3612 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
64.235.154.xxx [64.235.154.xxx] 2014-09-25 09:16
сайн бна шүү

Бидэнтэй нэгдээрэй