Монголын хөлбөмбөгийн холбоо, Цагдаагийн ерөнхий газартай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус уулзалтад МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, ЕНБД Д.Тэрбаатар болон Цагдаагийн Ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулга, интерпол хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Наранхүү нар оролцлоо.
Санамж бичгийн хүрээнд талууд хамтран, Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, мэдээллийг Монголын хөлбөмбөгийн оролцогч талуудад таниулах, хөлбөмбөгийн спортод тоглолт наймаалцах, мөрий бооцоо тавих, авилга өгөх, авах зэрэг шударга бус үйл ажиллагаатай тэмцэхэд хуулийн байгууллагын мэргэжлийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.
Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа | ||
Үзсэн: 1026 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.