Шууд Chart

"FIFA Global Summit" цахимаар явагдлаа

2021-12-27 16:50:25

ОУХБХ ны Дээд хэмжээний хурал болж, 211 гишүүн холбооны төлөөлөгчид оролцлоо. Монголын хөлбөмбөгийн холбооны зүгээс ерөнхийлөгч А.Ганбаатар болон ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар нар энэхүү хуралд оролцсон юм. Энэ удаагийн дээд хэмжээний хуралд Эрэгтэй Эмэгтэй болон Өсвөрийн тэмцээнүүдийн давтамжуудыг нэмэгдүүлж Дэлхийн Аваргын тэмцээнийг хоёр жил тутамд зохион байгуулах санал гарган гишүүн холбоодод танилцууллаа.

Ийнхүү тэмцээний давтамжийг нэмэгдүүлснээр ОУХБХ дөрвөн жилийн хугацаанд 3.3 тэрбум фунт стерлингийн нэмэлт орлого олох төлөвтэй гэсэн судалгааг Nielsen, Open economic зэрэг судалгааны байгууллагууд гүйцэтгэсэн байна. Даваа гарагт уг судалгаа буюу 700 гаруй хуудаснаас бүрдсэн баримт бичгийг танилцуулж, тус байгууллагын 211 гишүүн холбоодын төлөөлөгчид Арсен Венгерийн санаачилсан төсөлд хамрагдсан юм.

ОУХБХ-ны дараах төлөвлөгөө хэрэгжсэнээр бүх гишүүн холбоодын нэгдсэн календарийг эрчимжүүлж, тасалбарын борлуулалт, хэвлэл мэдээллийн эрх, ивээн тэтгэгчийн санхүүгийн өсөлт мэдэгдэхүйц нэмэгдэх болно гэдгийг төлөөлөгчдөд мэдэгдэв.

Мөн Дэлхийн Аваргын тэмцээний давтамж нэмэгдсэнээр Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнийг зохион байгуулах боломж олон гишүүн холбоодод бий болох юм. Энэ нь цаашлаад зохион байгуулагч улсын өсвөрийн хөл бөмбөгийн хөгжил, дэд бүтэц, туршлага судлах, нийгэм эдийн засагт өндөр ач холбогдолтой болохыг цохон тэмдэглэлээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"FIFA Global Summit" цахимаар явагдлаа  
Үзсэн: 875 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй