Монголын чөлөөт бөхийн холбооны түүх 60 жилийн ойн арга хэмжээ өчигдөр "Баянгол" зочид буудалд боллоо.
Түүхт ойн арга хэмжээнд МЧБХ-ны удирдлага, үе үеийн тамирчин, дасгалжуулагч, зүтгэлтэн, шүүгчид оролцов. Монголын чөлөөт бөхийн холбооноос "Токио-2020" олимпийн наадмын наадмын хүрэл медальт ОУХМ Бат-Очирын Болортуяад 10 сая төгрөг, "Осло-2021" насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Төмөр-Очирын Тулга, Мөнхтөрийн Лхагвагэрэл, Баатаржавын Шоовдор, Эрхэмбаярын Даваачимэг, Энхбатын Гантуяа, Долгоржавын Отгонжаргал нарт 5 сая, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Нармандахын Наранхүү, Энхсайханы Дэлгэрмаа, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Батбаатарын Энхзул, хүрэл медальт Мөнхбатын Мөнхгэрэл нар 2.5 сая төгрөгийн батламжийг гардуулан өгөв.
МЧБХ-ны дээд шагнал "Ялалт" одонгоор гавьяат дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат тамирчин Б.Одончимэг, Б.Оюунсүрэн, МЧБХ-ны шүүгчдийн зөвлөлийн дарга Ц.Цэрэнхүү нарыг шагнасан. Энэ үеэр зарим ахмад тамирчид, багш, дасгалжуулагчийг МҮОХ болон нийслэл хотын шагналаар шагнаж урамшуулав.
Нийслэлийн "Хангарьд" одонгоор П.Сумъяа, А.Цэдэнсодномыг, Нийслэлийн хүндэт тэмдгээр Ч.Гочоосүрэн, М.Лувсан-Иш, Д.Ганцагаан, П.Ганболд, Т.Батчулуун, Ш.Рагчаа, Б.Жавхлантөгсийг, МҮОХ-ны "Алтан очир" одонгоор Ч.Чойнхор, Ло.Энхбаяр, Л.Бадарч, Х.Амараа, "Олимпийн алдар" одонгоор Д.Мягмар, Ж.Дамдинсүрэн, Ж.Бор, Л.Энхбаяр, Б.Идэрсайхан, О.Цэрэнбатаа нарыг шагналаа.
Чөлөөт бөхийнхөн 60 жилийн түүхт ойгоо тэмдэглэв | ||
Үзсэн: 749 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.