Шууд Chart

Шүүгчийн сургагч багш нартай гэрээ байгууллаа

2021-12-29 13:41:40

МХБХ-ны урт хугацааны стратеги хөтөлбөрийн нэг зорилт болох Олон улсын болон ангилалтай шүүгч нарын тоог нэмэгдүүлж, шүүгчийн академийг бий болгох зорилгын хүрээнд шүүгчдийг тоог нэмэгдүүлэх, чадваржуулахын тулд хөлбөмбөг сонирхогчид болон Орон нутгийн хөлбөмбөгийн холбоодтой хамтран шүүгчийн сургалтуудыг зохион байгуулж байгаа билээ.

Үүний хүрээнд ОУХБХ-ны туслах шүүгч, АХБХ-ны Элит туслах шүүгч Э.Галбадрах, ОУХБХ-ны эмэгтэй туслах шүүгч, АХБХ-ны Элит туслах шүүгч Ө.Батцэцэг мөн МХБХ-ны “A” ангиллын шүүгч Ч.Жавхлантөгс болон Т.Галдансүх нартай МХБХ-ны ЕНБД Д.Тэрбаатар болон Шүүгчийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр нар хүлээн авч уулзаж шүүгчийн сургагч багшийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Тус сургагч багш нар 2022 оноос эхлэн МХБХ-ноос зохион байгуулах бүхий л шүүгчийн сургалтуудад сургагч багшаар ажиллах юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Шүүгчийн сургагч багш нартай гэрээ байгууллаа  
Үзсэн: 929 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй