Шууд Chart

В.Востриков: Монголын жүдо бөхийн холбоо тэмцээнийг дэлхийн жишигт зохион байгуулдаг

2021-12-30 16:22:02

Монголын жүдо бөхийн холбоо энэ онд 50 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж буй бөгөөд олимпын зэрэглэлийн шүүгч Владимир Востриков ОХУ-ын жүдо бөхийн холбооны нэрийн өмнөөс баярын мэнд хүргэж, "Өмнөговь-2021" насанд хүрэгчдийн УАШТ-ий ерөнхий шүүгчээр ажилласан билээ.

Тэрбээр тэмцээний үеэр ОХУ-ын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Василий Анисимовын баярын мэндчилгээг хүргэж, гарын бэлгийг Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулсан юм.

Владимир Востриков "Монгол Улсын аваргын тэмцээнд шүүгчээр ажилласан нь надад хамгийн таатай сэтгэгдэл төрүүллээ. Тус улсын жүдо бөхийн холбоо дотоодын тэмцээн зохион байгуулалтаа олон улсын томоохон тэмцээнүүдэд тэнцэхүйц хэмжээнд хүргэсэн. Манай холбоотой идэвхтэй хамтран ажиллаж байгаад нь баяртай байна.  Манай хоёр улсын тамирчид хамтарсан бэлтгэлд тогтмол хамрагддаг бөгөөд харилцан дотоод тэмцээнүүдэд шүүгчдээ ажиллуулдаг" гэж ОХУ-ын жүдо бөхийн холбооны албан ёсны цахим хуудсанд мэдээллээ.

Сонирхуулахад 2022 онд ОХУ-ын жүдо бөхийн холбооны 50 жилийн ой тохиох юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

В.Востриков: Монголын жүдо бөхийн холбоо тэмцээнийг дэлхийн жишигт зохион байгуулдаг  
Үзсэн: 757 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй