Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Батзол” компанийн зөвлөх инженер Самдангийн Ламжав, Дархан-Уул аймгийн “Шимт” компанийн зөвлөх инженер Загдын Батчулуун нарыг Гавьяат механикжуулагч цолоор шагналаа.
Мөн Хөдөө аж ахуйн Халхгол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааны газар тариалангийн үйлдвэрлэлийн албаны дарга Ойзонгийн Мөнхбаатар, “Атар-Өргөө” компанийн ахмад ажилтан Ядамын Лхагвасүрэн нарыг Алтангадас одонгоор шагналаа.
Эх сурвалж: ХХААХҮЯ
| Хөдөө аж ахуйн салбарын инженерүүд гавьяат боллоо | ||
| Үзсэн: 1045 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.