Шууд Chart

Элэгний С вирусын шинэ эмчилгээг ярилцлаа

2014-06-04 09:41:46

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагийн урилгаар элэгний С вирусын шинэ эм бүтээсэн “Gilead Sciences” компанийн төлөөлөгч нар Монгол Улсад хүрэлцэн ирж уулзлаа. Дэд сайдын Амеркийн Нэгдсэн улсад хийсэн айлчлалын хүрээнд хепатит вирусын эсрэг эмчилгээнд шинээр ашиглаж эхэлсэн эм/Sofosbuvir/, эмчилгээг манай улсад хямд үнээр нийлүүлэх давамгай эрх олгосон юм. 

Өнөөдрийн уулзалтын үеээр “Sofosbuvir” эмийг Монголд хэрхэн бүртгүүлэх, шинэ эмийг гуравдагч улсад дамжуулан худалдаалахгүй байх талаар хэлэлцэж, эмийн үнийг 44 дахин хямдралтай худалдан авах тухайгаа дахин баталгаажууллаа.
Элэгний С вирус нь Монголын хүн амын 15 хувийг хамарсан архаг халдварт өвчин юм. Тус эмийг манай улсад нэвтрүүлснээр С вирусын эмчилгээгээр дэлхийн хэмжээнд хүрч ажиллах боломж нээгдэж байгаа юм. “Sofosbuvir” эмийг манай улсад худалдаалагдах үнийг тооцохдоо нэг сарын эмчилгээ нь 300 доллар, гурван сарын эмчилгээ нь 900 доллар, зургаан сарын эмчилгээ нь 1800 доллар болохоор тооцоолсон бөгөөд тухайн эмийн нэг удаагийн курс эмчилгээ нь гурав болон зургаан сараар байх аж. Харин АНУ-ын зах дээлд зарагдаж буй үнэ нь 84 мянган доллар юм.
 
Уулзалтын үеэр “Гилеад сайнс” компани нэг нөхцөл тавьсан нь энэхүү эмийн төлбөрийг тусгай программын дагуу Монгол Улсын Засгийн газраас гаргуулах хүсэлтэй байна гэлээ. Үүнтэй холбоотой олон асуудлууд урган гарч ирэх бөгөөд үүнийг ЭМЯ шуурхай, хууль, дүрэм журмын дагуу нэн даруй шийдэхийн төлөө ажиллах тухайгаа илэрхийллээ.
 
Уулзалтын төгсгөлд дэд сайд “Монгол Улсын одоогийн нөхцөл байдлыг харгалзан, нийгмийн хариуцлагаа ухамсарлан манай улсад чухал хэрэгцээтэй байгаа элэгний С вирусын “Sofosbuvir” эмийг 44 дахин хямдралтай үнээр олгохоор болсонд талархал илэрхийллээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Элэгний С вирусын шинэ эмчилгээг ярилцлаа  
Үзсэн: 2000 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-06-07 15:55
баяр хүргэеь Америкт очоод ингэж ажил амжуулаад ирж байгаа хүнийг манайхан жинхэнэ шагнамаар юм

Бидэнтэй нэгдээрэй