![](/uploads/201406/news/thumb/422706db366ac884f16404621725c9d2_x3.jpg)
Казахстаны нийслэл Алма-Ата хотод дэлхийн цэргийн албан хаагчдын аварга шалгаруулах боксын 55 дахь удаагийн тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Тэмцээнд 22 орны ширэн бээлийтнүүд өнгөрсөн сарын 26-наас эхлэн өрсөлдөж байгаа юм.
Манай улсын хувьд уг тэмцээнээс МУГТ Н.Төгсцогт хүрэл медаль хүртээд байгаа бол 64 кг-ийн жинд ОУХМ Б.Чинзориг 2013 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Тунисын боксчин Шили Алааттай тулалдан алтан медалийн эзэн боллоо. Ингэснээр ОУХМ Б.Чинзориг дэлхийн цэргийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авсан анхны монгол тамирчин болж байна.
Б.Чинзориг дэлхийн аварга боллоо | ||
Үзсэн: 1749 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.