Уншигч та бүхэндээ зургаадугаар сарын 4-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Бүс нутгийн аюулгүй байдалд сэтгэл зовниж буйгаа илэрхийлэв”, “50 дугаар өргөргөөс хойш ахиад 25 жил хайгуул, олборлолт хийлгэхгүй”, “Ирэх жилийн гурилынхаа буудайг тарьж дууслаа”, “Г.Тогтохбаяр МХБ-ийн гүйцэтгэх захирлаар томилох бололтой” гэсэн мэдээлэл, сурвалжлалыг онцлож байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хүүхэд залууст зориулсан Сансар, од эрхсийн ордон үүдээ нээлээ”, “Жиа Юү Линг: Анагаах ухаан хорт хавдрыг бүх шатанд эмчилдэг болчихлоо. Тэр эмнэлгүүдийн нэг нь манайх юм” зэрэг мэдээлэл, сурвалжлагууд оржээ.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Алтан-Овоог ураны талбай болгосон С.Баярыг шалгуулна”, “Р.Пүрэвлхам: Прокурорын хурал санал хүний аминд хүрлээ”, “Сургалтын төрийн сангийн журмыг өөрчилнө” зэрэг сурвалжлага, мэдээ болон ярилцлагыг онцлож байна.
“Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн “АН-ынхан Ерөнхийлөгчөөр даажигнаж байна”, “МУИС-ийн захиралд хариуцлага тооцох хүсэлтийг Л.Гантөмөр сайдад хүргүүлжээ”, “Ж.Батзандан: Бие даагчдын албан бус бүлэгт би орохгүй”, “Цагаан давааны хогийн цэг дээрх бараан амьдрал” зэрэг нийтлэл, сурвалжлага, мэдээллийг онцлов.
“Өглөөний сонин"-ы өнөөдрийн дугаарт “Газраа булаалгасан иргэд амь насаараа дэнчин тавьж эхлэв”, “Я.Содбаатар: Монголын ард түмний 24 жилийн хөдөлмөрийг хоёрхон жилийн дотор унагачихлаа”, “Шилдэг агентлагууд шагналаа гардлаа” зэрэг мэдээлэл, сурвалжлагыг онцлож байна.
“Улс төрийн тойм” сониноос “Фортуна-тай долоо хоног”, “Эмийн замбараагүй хэрэглээ, үйлдвэрлэлийг яах вэ Н.Удвал сайд аа”, “С.Очирбат: Иргэдээ хотын иргэн болгож төлөвшүүлэх цаг болжээ”, “Б.Бямбасайхан дарга аа 100 хоногийг тэсч үлдэх компани хэд байна аа” зэрэг сурвалжлага, мэдээлэл, ярилцлагыг уншиж болно.
“Үндэсний шуудан” сониноос “НҮБ далайд гарцгүй орнуудын бэрхшээлийг Монголд хэлэлцлээ”, “О.Магнай: Банкууд хуйвалдсан эсэх асуудлаар тагнуулын байгууллагад тандана”, “Захиргааны хэргийн шүүх 13 мянга орчим хэрэг шийдвэрлэжээ”, “Алтныхан Н.Батбаяр сайдыг хамгаалж байна ” нэртэй мэдээ, сурвалжлагыг уншиж болно.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 2200 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.