УДЭТ-ын 2018 оны бүтээл Монгол Улсын төрийн шагналт, ардын жүжигчин, эрдэмтэн, зохиолч Э.Оюуны “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг шинэ жилийн баярыг тохиолдуулан бүх телевизийн видео санд орсон гэнэ. Үндэсний урлаг, мэргэжлийн байгууллагаа дэмжихэд үзэгч таны нэг ч гэсэн үзэлт чухал гэдгийг тус уран бүтээлчид хэлж байна.
Хүн бүхий л амьдралынхаа туршид ямар нэгэн “сонголт”-ыг алхам бүрдээ хийж ирдэг ч ямар ч тохиолдолд гэр бүл, ариун нандин хайр сэтгэл, үр хүүхдүүдийнхээ өмнө хариуцлагатай эцэг эх байх эрхэм үүргээ хэзээд юугаар ч сольж болохгүй юм.
“Би эндээс явахүй” жүжгээр гэр бүлийн үнэ цэнэ, хайр сэтгэл, анд нөхдийн холбоо, бие биендээ итгэх итгэл, урвалт, хүний мөс, ёс зүй зэрэг хүний нийгмийн бүхий л хүрээний асуудлыг хөндөн харуулах билээ.
Үргэлжлэх хугацаа: 150 минут
Насны ангилал: 15+
Ерөнхий найруулагч: Монгол Улсын төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар
Ерөнхий зураач: Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Ганхуяг
Дүрүүдэд:
Дорлиг О.Гэрэлсүх /СТА/
Дулмаа Н.Баярмаа /СТА/
Сэржмаа Б.Одончимэг /СТА/
Жамц Д.Баттөмөр /СТА/
Дэжид Ц.Баясгалан /СТА/
Цэвэг Г.Амгаланбаатар /СТА/
Должин Ж.Оюундарь /МУГЖ/
Лхамжав Ж.Пүрэвдорж /СТА/
Цэндмаа Г.Номуун
Батаа Ж.Ирмүүн
Пүрэв Г.Алтангэрэл
“Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг цэнхэр дэлгэцээр гарна | ||
Үзсэн: 1129 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.