Шууд Chart

Найруулагч С.Баярсайхан сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан анхны жүжгийг үзэгчдэд хүргэнэ

2021-12-31 11:53:09

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт найруулагч О.Соёлтын хүү МУСТА, найруулагч, зохиолч Баярсайхан “Надад асуулт байна” нэртэй жүжгийн ажилдаа оржээ.

Тус жүжиг нь сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулагдах бөгөөд манай улсад энэ төрлийн анхны бүтээл тавигдах гэж буйгаараа онцлог юм.

Ирэх оны хоёрдугаар сард тоглогдох дээрх жүжгийн гол дүрд “Golconda” театрын жүжигчин М.Бадраа, Б.Ундаръяа нар тоглох юм байна.

“Надад асуулт байна” жүжгийн хувьд С.Баярсайханы зохиол, найруулгаар бий болсон 25 дахь бүтээл аж. Харин бусдын зохиолыг найруулж тайзнаа амьлуулсан нь 10 орчим жүжигтэй гэнэ.

Цухас дурдвал, хамгийн сүүлд “Нил цагаан”, “Гарын таван хуруу”, “Дээд хэмжээ”, “Хязгааргүй”, “Нохойн сүрэг”, “Гоолингоо”, Гэрэлтэхийн тулд шатдаг” жүжиг юм.

Сонирхуулахад, “Надад асуулт байна” жүжигт тоглож байгаа залуу жүжигчин М.Бадраа, Б.Ундаръяа нарыг “Гэгээн муза” наадмын хоёр хүний жүжгийн төрөлд нэр дэвшүүлэх гэж буйгаа дуулгав. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Найруулагч С.Баярсайхан сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан анхны жүжгийг үзэгчдэд хүргэнэ  
Үзсэн: 1523 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй