Шууд Chart

Монгол Үндэсний шигшээ баг 192-оос 185 дугаар байр руу шилжлээ

2021-12-31 13:28:04

Олон улсын хөлбөмбөгийн холбоо үндэсний шигшээ багуудын чансааг зарлажээ. Өнгөрсөн зургаа, долоодугаар сард чансаа шинэчлэгдээгүй тул энэ удаа тавдугаар сарын 24-ний өдрөөс хойш болсон олон улсын чанартай 350 гаруй тоглолтоос үндэслэсэн байна.

Манай улсын шигшээ багийн хувьд өнгөрсөн зургаадугаар сарын 7-нд “ДАШТ-2022” болон “ААШТ-2023” урьдчилсан шатны "F" хэсгийн сүүлийн тоглолтоо өөрсдөөсөө чансааны илүү Киргизийн шигшээ багийг 1:0-ийн харьцаатайгаар хожсон нь гол чансаанд нөлөөлсөн байна.

Монгол Үндэсний шигшээ баг өмнөх чансаагаар 192-р байрт жагсаж байсан бол энэ удаа 185-р байрт бичигдлээ.

Дараагийн ОУХБХ-ны шигшээ багуудын чансаа ирэх оны есдүгээр сарын 16-нд гарна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Үндэсний шигшээ баг 192-оос 185 дугаар байр руу шилжлээ  
Үзсэн: 1293 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй