
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян хачирхалтай нэгэн мессеж хүлээн авчээ. Тодруулбал, “23 настай, 175 см, 59 кг жинтэй царайлаг, гоё биетэй бүсгүй гэртээ ганцаараа байна. 100 мянга хэрэгтэй байна. Туславал хамт хоноё. Уулзмаар байвал хорооллын “Өргөө” дээр ирээд залга” гэсэн мессеж утсанд нь иржээ. Твиттерийн идэвхтэй хэрэглэгч Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян “23 настай 175 см өндөр царайлаг хүүхэнд 100 мянга хэрэгтэй болоод над руу мессеж шидээд, өргөө дээр дуудаад kkk би ичээд, эхнэрээсээ айгаад” гэж жиргэжээ. Түүний энэ жиргээ зарим хүний дургүйг ихэд хүргээд байна. Учир нь энэ мессежийг илгээсэн хүн биеэ үнэлэгч байж болзошгүй юм. Гэтэл хууль сахиулах эрхэм Хууль зүйн дэд сайд маань ихэд баяр баясалтайгаар жиргэсэн нь Монголд хууль сахиулах хүн би л лав биш шүү гэснээс өөрцгүй санагдаж байгааг нуух юун. “Царайлаг хүүхэнд 100 мянга хэрэгтэй болоод...” гэж “инээмсэглэн” жиргэж суухынхаа оронд хүмүүст сэрэмжлүүлэг хүргэж, цагдаа нартаа үүрэг өгч биеэ үнэлэгч байж болзошгүй этгээдийг саатуулвал яасан юм бэ. Та бол хууль сахиулах үүрэгтэй Хууль зүйн дэд сайд шүү дээ...
Хууль зүйн дэд сайд хүний хийх “үйлдэл” мөн үү | ||
Үзсэн: 4032 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.