Шууд Chart

Футзалын шигшээ багийн тоглогчид дасгалжуулагчийн сертификатаа авлаа

2022-01-03 09:09:30

Футзалын нэгдүгээр зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтад өнгөрсөн наймдугаар сарын 2-13-ны хооронд хамрагдсан футзалын шигшээ багийн тоглогчид сертификатаа гардан авлаа.

Шигшээ багийн тоглогчдын мэдлэгийг нэмэгдүүлж, цаашдаа ирээдүйн залуу дасгалжуулагчдыг бэлтгэх, МХБХ-ны зэрэглэлтэй дасгалжуулагчдын тоог нэмэгдүүлэх зорилготой зохиогдсон уг сургалтад 16 тоглогч хамрагдсан байна.

Сургалтыг Азийн хөлбөмбөгийн холбооны футзалын хоёрдугаар эрэглэлийн дасгалжуулагч болох С.Эрдэнэ-Очир, П.Алтантулга нар удирдан явуулжээ.

Хүндэтгэх шалтгааны улмаас футзалын дасгалжуулагчийн нэгдүгээр зэрэглэл авсан тоглогчдоос дөрөв нь сертификатаа авсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Футзалын шигшээ багийн тоглогчид дасгалжуулагчийн сертификатаа авлаа  
Үзсэн: 1109 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй