Шууд Chart

Хилийн чинадад манай улсын 122 иргэн гэмт хэрэгт холбогджээ

2014-06-04 13:20:20

2014 оны эхний таван сард хилийн чинадад манай улсын нийт 122 иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тухай мэдээллийг хилийн чинад дахь ДТГ-уудаас ГХЯ-ны Консулын газарт ирүүлсэн байна.

Дээрх иргэдээс:
-    Хулгай 65
-    Хүний амь нас хохироосон 1
-    Хил гаалийн журам зөрчин хориотой бараа нэвтрүүлсэн  19
-    Оршин суух журам, визийн зөрчил гаргасан 11
-    Биеэ үнэлсэн хэрэг  4
-    Танхайрах гэмт хэрэг  12
-    Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, замын хөдөлгөөний журам  зөрчсөн 6
-    Хүчингийн гэмт хэрэгт 3
-    Хар тамхи хадгалсан хэрэгт 1 иргэн тус тус холбогдсон байна.
 
БНХАУ-д 74, БНСУ-д 17,  Хонгконгт 9, Туркэд 6, АНУ-д 6, ОХУ-д 4, БНЧУ-д 3, Унгар, Польш, Сингапурт тус бүр нэг иргэн хэрэг зөрчилд холбогдоод байна.
 
Мөн дээрх хугацаанд  39 иргэн ялын хугацаа дуусан суллагдаж, албадан буцаагдах арга хэмжээ авагдаж эх орондоо ирсэн байна.
2013 оны нэгдүгээр сард Малайзад хар тамхи хадгалсан хэргээр саатуулагдан шалгагдаж байсан хоёр иргэний шүүх хурал тавдугаар сард болж тэднийг суллах шийдвэр гаргасан байна.
 
Иргэд хилийн чинадад зорчихдоо суугаа орны хууль тогтоомжийг чанд сахиж байх, гэр бүлийн хэн нэг гишүүн нь  гадаадад зорчоод удаан хугацаагаар сураггүй байгаа тохиолдолд ГХЯ-ны Консулын газарт хандаж байхыг анхааруулж байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Хилийн чинадад манай улсын 122 иргэн гэмт хэрэгт холбогджээ  
Үзсэн: 1426 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй