Сүхбаатар аймаг 2021 оны жилийн эцсийн өрх, хүн ам, хөдөө аж ахуйн тооллогын урьдчилсан дүнгээр 18,8 мянган өрх, 65,1 мянган хүн амтай болж урьд оноос өрх 0,6 мянга, хүн ам 0,8 мянгаар өсчээ.
Аймгийн хэмжээгээр 2021 оны эцэст мал тооллогын урьдчилсан дүнгээр 4,2 сая толгой мал тоологдлоо.
Нийт малын тоо өмнөх оноос 304.6 мянгаар буюу 7,8 хувиар өссөн байна. Тус аймаг улсын хэмжээнд нийт малаараа тавдугаарт, тэмээгээр аравдугаарт, адуугаар гуравдугаарт, үхрээр зургаадугаарт, хониор тавдугаарт, ямаагаар 12 дугаар байранд тус тус оржээ.
Аймгийн хэмжээнд Түмэнцогт сумаас бусад 12 суманд малаа өсгөсөн байна. Улсад 330 сум дотор нийт малаар Баяндэлгэр сум гурав, адуугаар Эрдэнэцагаан сум нэг, Баруун-Урт сум хоёр, Сүхбаатар сум гурав, Мөнххаан сум тав, хониор Баяндэлгэр сум гуравдугаар байрт орсон байна.
Сүхбаатар аймаг 65,1 мянган хүн амтай, 4,2 сая толгой малтай боллоо | ||
Үзсэн: 881 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.