Шууд Chart

Фортуна сайд “онц биш”

2014-06-04 13:29:41


 
                                  Энгийн борог амьдрал дахь Н.Батбаяр сайдын үүрэг оролцоо

 “Эдийн засгийн хөгжлийн яамаа зүгээр л Засгийн газрын бүтцээс нь гаргачих. Тэр яамны зарим нэг үүргийг Сангийн яаманд өгнө л биз. Би энэ асуудал дээр маш тодорхой санал хэлж байгаа”.

 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ингэж ам алдсан. Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сард UBS телевизийн “Кофе юу, цай юу?” нэвтрүүлэгт урилгаар оролцон цаг үеийн асуудлаар ярилцахдаа жилийн өмнөөс дуудан уулзаж, ажлаа өгөх талаар бас бус сайдуудад сануулсан хэмээн тодотгоод “Миний тэвчээр барагдаж байгаа” гэж онцлож байв.  
 
Тэгэхээр “давхар дээлээ тайлах” хууль зүгээр ч нэг хөндий хоосон цээжнээс ургаад гараад ирчихээгүй нь эндээс харагдаж байгаа юм. Хамгийн гол нь АН-ын зүгээс дэмжлэг хүлээж, зорилтот бүлэгтээ хүрч үйлчилж чадахгүй байгаа нь “өнөөдрийн харамсал” гэлтэй.
 
“Өнөөдрийн харамсал” бол угтаа Фортуна Н.Батбаяр сайд тэргүүтнүүдийн асуудал. Эдийн засгийн хөгжлийн яам анхлан байгуулагдаж байх үеэс “Монгол Улсад үнэхээр хэрэгтэй яам байж чадах уу” гэсэн асуулт сөхөгдөж байсан. Эцэст нь үр ашигтай гэх үндэслэл нь дийлсэн.
 
Фортуна сайд ажлаа аваад удалгүй гадаадаас Чингис бондыг дээд тэнгэрийн оролцоотойгоор залан ирүүлж, томоохон бүтээн байгуулалт, үр ашгаа өгөхүйц төслүүдэд санхүүжилтүүдийг хийж эхэллээ гэж хэсэг цуурав. Гэтэл өнөө харин хэрхэн яаж төлөх хуулийн төслөө боловсруулалгүйгээр царцанги төслүүдэд санхүүжилт хийж, бондын мөнгөөр “тоглосон” нэр зүүгээд сайдаас чөлөөлөгдөх дээрээ тулаад байна.
 
Энэ бүх хугацаанд өрнөсөн эдийн засгийн үйл явцуудыг чухам ганцхан өгүүлбэрт нийлүүлэн хураах хэцүү юм. Улс орны эдийн засаг хүндэрч, монгол хүн нэг бүрт ногдох өрийн хэмжээ холбогдох хууль тогтоомжуудаа зөрчих дээрээ тулж, валютын ханш огцом чангаран, Монгол Улсын эдийн засгийн гол ноён нуруу болсон уул уурхайн салбараас гадны хөрөнгө оруулагчид дөлөх болов.
 
Харин нөгөө талд Фортуна сайд нутгийнхаа шинэ жилд зориулан гадны хамтлаг дуучдыг чимээгүйхэн авч ирээд буцаасан тухай, асар их бэл бэнчингээ гайхуулан сар шинийн баяраа тэмдэглэн өнгөрүүлсэн хийгээд үр хүүхдүүд нь гадны брэндүүдийг Монголд нутагшуулах ажил эхлүүлж буй талаарх яриа түгсээр өдийг хүрлээ.
 
Чухамдаа “энэ завсар Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан хоёр яг тэнцэнэ” гэдэг нь л болов.
 
За дүүрч, хөрөнгөтэй хүн хувийн амьдралаа хэрхэн хөтлөх нь өөрийн дур гэх нэг өнцөг байна аа. Яг энэ үүднээс бол Фортуна сайдын гангараа, баян тансаг, найр цэнгээн над мэтэд хамаа юун билээ. Нөгөө талаас тогтмол цалингаа аваад, талхны мөнгөөр тасарчихгүй шиг яваа дундаж цалинтай иргэдийн хувьд “жам жамаар”-аа гэх аяын юм яриад, цайны сүүгүй сууж байгаа ээжийнхээрээ ч орж гарахгүй, довоо шарлуулаад яваад байж бас болно. Эл хэсэгт улс орны эдийн засаг, ерөнхийлөгчийн тэвчээр алдарсан тухай мэдээлэл огтоос хэрэггүй юм.
 
Гэтэл яг тийм амьдралын хэвшилтэй монгол хүн хэр олон байж болох уу гэх нэг хачин уламжлалт сэтгэлгээ маягийн авч, өгөхийн ухаан гараад ирнэ. Өнөөдөр иргэд машид их стресстэй, уур бухимдалтай, байх байхгүйн зовлон ихтэй амьдарч буйн шалтгаан ердөө л энэ. Нэгнээс нь аваад нөгөөд өгч, нөгөөх нь өөр нэгэн хоолгүй айлд ганц талх дөхүүлэх замаар амьдарч байгаа болохоор тэр.
 
Тэгэхээр яасан байх нь уу. Иргэд хүссэн ч хүсээгүй “эдийн засаг” гэх нэг их том үг атгачихаад өөрсдийнх нь амьдралд нэмэр болохоосоо түйтгэр болсоор байгаа бодлого тодорхойлогчдыг зүхэж, ажлаа хийхийг шаардана аа даа.
 
Чухамдаа энэ л ерөнхийлөгчийн хэлээд байгаа тэвчээр барагдах “үзэгдэл” юм. Эндээс Монгол Улсад тэр бондын мөнгө тань үр өгөөжөө өгч байгаа юм уу, Эдийн засгийн хөгжлийн яам нь өөрөө бонд нэрээр валютын ханш чангаруулах байгууллага болчихоод байна, Фортуна нөхөр юу хийж байгаа юм гэхчлэн сөрөг асуудлууд ундарч байна.
 
Аа харин, улс төрд бол өөр маягийн дайн өрнөж буй...
 
                                                  Улс төр дэх Н.Батбаяр сайдын “чансаа”
 
Улс төр гэх талаасаа бол анхнаасаа Фортуна сайдын суудал, яамны нэршил зэрэг нь АН-д туйлаас хэрэгтэй, Шинэчлэлийн Засгийн газрын бодлого чиглэлд нийцтэй хэвээр байгаа юм.
 
Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс Ерөнхий сайд Н.Алтанхуягт удаа дараа сануулж, бүрэн эрхийнхээ хүрээнд яамны чиг үүргийг өөр яаманд шилжүүлэх, өөрийн мэдэлд зарим бодлогыг авах талаар зөвлөсөн байдаг.
 
Энэ тоолонд Н.Алтанхуяг чихгүй толгой оргиж байсан нь АН-ын засаг барих хийрхлээс үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, “Давхар дээл” тайлах, Х.Баттулга сайд өөрийн хүсэлтээр сайдын суудлаа тавьж өгөөд байгаа энэ үед нийтийн жишгээр Фортунаг аваад хаячих нь АН-д аюулд дагуулах эрсдэлтэй.
 
Үрэвссэн шүднүүдийг нэг нэгээр нь сугалаад орхиж болдгийн жишиг тогтохоос эмээсэн намын дотоод бодлогын үүднээс ямар ч үнээр хамаагүй Фортунаг аваад үлдэх бүхий л боломжийг АН-аас сөрөг хүчний зүг хийх нь нэгэнт тодорхой болоод байна.
 
Харин МАН-ын зүгээс Фортуна сайдыг ажлаас чөлөөлөх үндэслэлүүд бол чухамдаа АН дотор яригдах асуудлуудын тэргүүлэгч биш юм. Утгачилбал, сайдаа эхлээд аваръя, дараа нь ажил хэрэг гэх эрэмбээр “хор”-оо найруулна.  Өнөөх алдарт 888 төслүүд зарын сонингуудаар дамжигдан зарагдлаа ч падлий үгүй л гэх дээрээ тулчихаад байна.
 
Өөр нэг талд АН зориг төгс шийдвэр гаргаад , Фортуна сайдыг чөлөөлж, өөр нэгнийг бодлогоор гаргаад ирэх бас нэг боломж бий. Гэхдээ цаг үе нь биш. Х.Баттулгын оронд өөр нэгэн “давхар дээл”-тнийг томилох асуудал шүүмжлэлд өртөж, өшиглөсөн бөмбөг өөр рүү нь чиглээд байгаа өнөө үед МАН-аас улам л уран цэцэн ухаан гарч, тоглолт хүчээ авах нигууртай юм. Бүр эсрэгээрээ шүү. Энэ тохиолдолд АН асар болгоомжтой мигуйн үлгэрээр гэтэж, сайдаа аврах нь л чухал болоод байна.
 
Эцэст нь гэж хэлэхэд Фортуна бол онц биш. Хамгийн гол нь АН-ын сайдын суудал, үрэвссэн шүднүүдээ түүлгэх дургүй хүүхдийн чаргууцалдал хоёрт л асуудал байна.
 
Энгийн борог амьдралд ч тэр, улс төрд ч тэр учраа олохгүй хүүхэд мэт аашилж, хэн хүмүүнд төвөг удсаар л буй Эдийн засгийн хөгжлийн сайдыг энэ суудлаас хөндийрүүлбэл ямар вэ. Энгийн ардын амьдрал эл суудлаас үнэтэй гэдэгт найдна.    


Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Фортуна сайд “онц биш”   
Үзсэн: 4097 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-06-06 16:53
Зөв юм хийж бгаа. Хамгийн том төслүүд эхлүүлэхээр бэлэн болоход ноход шээс алдалгүй яахав... МОАХ, МАН-тай нийлээд гүйж байна. Фортуна тэднийг хуцаарай би монголд юм хийнэ, та нар шиг гөлөгнүүд биш гэжээ
124.158.112.xxx [124.158.112.xxx] 2014-06-04 22:38
erguu buu ppiizzzdaaak zailj gavya boloosoi esgii hiih gazar nohoi hereggui
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2014-06-04 20:54
ху-гийн ноход боорлоод байхыг бодоход энэ нөхөр үнэхээр зөв юм хийгээд бгаа бололтой
202.179.0.xxx [202.179.0.xxx] 2014-06-04 17:49
ud shvden bvrdsen bna. galaa sain tahu daa.
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2014-06-04 17:05
Энэ новшыг ОГЦОРУУЛ
202.70.46.xxx [202.70.46.xxx] 2014-06-04 15:06
shudarga bichjee.Fortunag zasgaas zailuul.
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-06-04 14:48
Ene luivarching yaraltai zailuul,vnen hudalch fortuna daa
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-06-04 14:47
сайхан бичсэн бна амжилт хүсье.
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-06-04 14:45
ингэж бичсэн хүн шагнал авах уу ёстой сайн хүн муулсан байна шүү

Бидэнтэй нэгдээрэй