Мэргэжлийн боксын IBO холбооны аварга асан, WBA холбоонд тоглодог "King Tug" хочит, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт ээлжит тулаанаа энэ сарын 22-нд хийнэ.
Түр аваргын бүсийн төлөө Крис Колбертод ялагдаад байсан тэрбээр мөн түр аваргын бүсийн төлөө тулаанд ялагдсан АНУ-ын Виктор Пасильястай тулалдах юм.
Тулаан АНУ-ын Атлантик хотын "Borgata"-д болох бөгөөд ялсан нь аваргын бүсийн төлөө тулаан хийхэд ойртох юм.
"Vicious" хочит 29 настай Пасильяс нь мэргэжлийн боксын замналдаа 17 тулаан хийж, 16 ялсан бол Н.Төгсцогт 14 тулааныхаа хоёрт нь шүүгчийн саналаар ялагдсан юм.
Гавьяат тамирчин Н.Төгсцогт энэ сарын 22-нд ээлжит тулаанаа хийнэ | ||
Үзсэн: 1156 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.